Айлчилж ирсэн зүүд чихэнд шивнэсэн үг
Амьсгаа даран байж сонссон зүрх
Эргэж харах бүрт биелэлээ олсон зүүд хэд билээ
Хэн хэлж чадах вэ
Төөрч явсан салхины аялсан аялгуу
Тэнгэрт ганцаардаж үлдсэн үүл
Дэвтэрт бичсэн миний хэдэн шүлгийг уншаад
Уяран асгарсан
ДХ: Сэрж чадамгүй дурласан зүрхээ
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамд би яаж хэлэх вэ
Дурлал чи надаас юу хүснэ вэ
Нууцлаж болдоггүй хайр зүрхэнд минь цохилсон
Нуурын эрэгт биднийг дуудсан
Зөөлөн урсгалт цагаан далбаат завь хөвсөөр
Алсын замд далласан
Хайраа илчилсэн үгийг чинь би сонсоод
Харцаа салгаж ядан зогсоод
Холдохын аргагүй зүүд намайг ховсдож
Тэнд үлдэхийг ятгасан
ДХ: *2
Дурлал юу хүснэ вэ
Сэтгэлд энийг яаж ойлгуулах вэ
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамд яаж хэлэх вэ
Дурлал чи надаас юу хүснэ вэ
Нэг эр хүн надаас “Эр хүн үү? Тамхи уу?” гэсэн асуулт тавьсан юм даа. Тухайн үед юу ч гэж хариулж чадаагүй. Хэдэн хувь юм бүү мэд, эрэгтэйчүүдийн зарим хэсэг нь онгон, цэвэр ариун эмэгтэй хүнийг хүүхэд байхад нь авч суучаад үхтлээ эдэлчээд л, хүүхэдтэй болгоод л өөр эхнэртэй болоод алга болдгийг бодсон юм. Тэгэхээр ямар ялгаа байнаа? Тамхи татдаг хүүхэн, угаасаа эр хүний сонголтын л асуудал.
Тэгээд заримдаа дэвтэр дээр бичнэ. Гэхдээ интернэттэй байсан бол шууд блог дээрээ бичвэл илүү сайхан байхсан. Яг тухайн мөчийн сэдлийг тодорхой гаргана. Тэгжийтал маргааш нөгөөдрөөс нь огт өөр зүйлтэй орооцолдоод, ажлын интернэтийг блогтоо ашиглах зав гарахгүй. Ингээл хөөрхий блог будаа.
Нээрээ нэг санаа төрсөн юм байна. Ном орчуулах. Энэ ч уул нь бүр 4 5-н жилийн өмнөх санаа, гэвч миний потенциал арай хүрээгүй л дээ. Одоо оролдвол дөнгөх юм болов уу, сайн мэдэхгүй байна. Гэртээ очохоор ганцаараа болохоор, бас тамхи их татдаг болохоор хоол идэх хүсэл тэгтлээ хүрэхгүй, бас дээр нь залхуу хүрнэ. Тэгээл номоо барьж аваад хэвтчихнэ. Ном унших, интэрнэтээр хэсэхээс арай л үр дүнтэй санагдаад байгаа. Одоогоор Өлзийтөгсийн Нүдний шилэнд үлдсэн зургууд гэдэг ном уншиж байна. Бас Урлагийн түүх гэдэг номыг эхлүүлцэн. 2уулаа үнэн гоё юм билээ. Харин Эйн Рэндийн Атлантын нуруу тэнийв ердөө 10 хүрэхгүй хуудас үлдсэн болохоор дуусгахаас зүрх шимшрээд, хадгалаал байгаа. 10-хан хуудас үлдсэн хэрнээ яаг яаж төгсөх нь тодорхой бус гээд бодолдоо. Гэхдээ бас яг сайн санахгүй байна, 10 уу хэд вэ гэдгийг. Гэхдээ л аймар цөөхөн хуудас л үлдсэн.
Бас кабел байхгүй. Үнэн тасархай байнөө. Тавиулахыг хүсэхгүй байгаа.
Гэж нэг үг байдаг гэж найз хэлснийг саналаа. Над руу нэг залуу чичрээд байгаамаа. Хөөрхий минь надад бол уул нь дажгүй л юм шиг санагдаад байгаан, үгүй ээ дажгүй биш санагдаад байгаан. Шалгууруудад тэнцсэнч тэр чичрээд байгаа үйлдэл нь нэээх сонин санагдаад, харин намайг тоож харж байгаа ч юм уу гүй юм уу тэр нэг залууг сонирхоод байх, за за нэг гэж худлаа яриад ч яахав. Би нээрээ аймшигтай дурламтгай бүсгүй юм. Одоо нийт сэтгэлд 3 эсвэл 4 ч юм уу залуу байна.
Яг ямар новшийн зүйл бичээд байгаагаа ч мэдэхээ болилоо.
Номны амтанд орж гүйцлээ.
Урлагийн түүх.
Гитарын ном.
Уран зургийн ном.
Өлзийтөгсийн 2 ном.
А3-ын зургийн дэвтэр, балын харандаанууд.
Орой гэртээ очоод гитараа сайхан хөглөчөөд дарах гэсэн чинь толгойд нэг ч ая алга. Өө чааваас гэж бодоод шууд УИД руу зүгллээ. Гадаа бүр үнэхээр романтик бөгөөд цасны ширхэг аварга том, газарт унаад шууд л хайлаад, авто зам гялалзаж харагдаад, эргэн тойрныхоо гэрлийг өөртөө ойлгоод л, хэрвээ хайртай хүнтэйсэн бол, хөтлөлцөөд алхдагсан бол гэж бодлоо.
Гэртээ эргэж орж ирээд нэг ая дарах гэж